Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ
Замын хөдөлгөөнд оролцож байхдаа мотоциклтэй иргэнтэй хэрэлдэж улмаар мотоциклыг нь мөргөх зэргээр зөрчил гаргаж буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.
Иймд 2026.07.31-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан жолооч Б-д хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, MNS 5012:2026 "Зорчигч тээвэрлэлт. Ангилал ба ерөнхий шаардлага" стандарт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.6 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.3.4, 14.4.6 дахь заалт, Сахилгын арга хэмжээ тооцох хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажлаас нь чөлөөлсөн байна.
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч та бүхэн хэн хэндээ хүндэтгэлтэй хандан, соёлтой оролцохыг уриалав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

