"Чингэлтэй дүүргийн гурван хорооны нийтийн эзэмшлийн талбай дээр 24 ширхэг ухаалаг хогийн сав суурилуулсан"

Д.Янжиндулам, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гурван хорооны нийтийн эзэмшлийн талбайд ухаалаг хогийн савтай болжээ.

Тодруулбал дүүргийн төв хэсэгт болох нэгдүгээр хорооны гурван байршилд 10, дөрөвдүгээр хорооны хоёр байршилд 8, 10 дугаар хорооны нэг байршилд 6 ширхэг буюу нийт 24 ширхэг ухаалаг хогийн савыг суурилуулсан байна.

Ингэснээр гэр хорооллын болон орон сууцны бүсэд ил задгай уламжлалт хогийн цэгүүдийг халж, хог хаягдлыг илүү цэвэр, зохион байгуулалттайгаар цуглуулж ангилан ялгах, дахин боловсруулахад ач холбогдолтойг мэдээллээ.

Нийслэлийн энэ оны төсвөөс шүүхэд хог хаягдал авах ухаалаг системийн төсөвт өртөг 2024-2026 онд ₮2 тэрбум байна.
зураг
 
зураг