Батбаатарын Хулан жюү жицүгийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
6 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Жюү жицүгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 1-нээс 9-нийг дуустал Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо болж буй.

Эмэгтэйчүүдийни +70 кг-ын жинд Батбаатарын Хулан дэлхийн аварга боллоо. Тэрбээр эхний даваанд Монтенегрогийн Елена Йованович, дараагийн даваанд АНЭУ-ын Хаяа Алжхоориг буулган авч, аваргын төлөө Казахстаны Данагүл Талгаткызыг ялснаар алтан медаль хүртсэн байна.

зураг
 

Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Ганбаатарын Монголжин хүрэл медаль хүртэв. Тэрбээр 2024 онд Грект болсон ДАШТ-ээс мөн хүрэл медаль зүүж байсан туршлагатай. Тэрбээр ОХУ, Филиппин, Казахстан улсын шилдэг тамирчидтай өрсөлдөж, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Арабын Нэгдсэн Эмират Улсын тамирчныг ялснаар дэлхийн медалиа ихэрлүүллээ.

Монголын баг нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаараа багийн дүнгээр долдугаарт жагсаж байна. Оросууд 10 медаль хүртсэн бол АНЭУ гурван алт, хоёр мөнгө, Итали гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл, Филиппин хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Казахстан нэг алт, хоёр мөнгө, зургаан хүрэл, Украин нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл хүртсэнээр эхний зургаад бичигдэж байна.

Одоогоор 15 улс ямар нэгэн медаль хүртжээ.