Мопед, скүүтер, сурронтой осолдсон иргэдийн 95% нь малгай, хамгаалах хэрэгсэлгүй явжээ

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн хоёр жилд скүүтер, сурронтой холбоотой осол 4-5 дахин өссөнийг Зам, тээврийн яамнаас сэрэмжлүүллээ. 

2024 онд улсын хэмжээнд нийт 532 осол бүртгэгдэж, гурван хүн амь насаа алджээ. Ослын 95 хувь нь хамгаалалтын малгайгүй үед гарсан байна.

Энэ оны эхний таван сарын байдлаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасагт мопед, скүүтер, суррон буюу цахилгаан бичил моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй нийт 754 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. 

Үүний

  • 61.4 хувь нь (463) эрэгтэй,
  • 38.6 хувь нь (291) эмэгтэй байна. Тэдний 95.1 хувь нь малгай, хамгаалах хэрэгсэлгүй байжээ.