Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ сарын 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2026 оны 06-р сарын 26- 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 26-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 27, 28-нд нутгийн хойд хагаст,
- 29-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур:
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17...+22 градус,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +29...+34 градус,
- бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
