ХААН Банк ЕСБХБ-наас 170 сая ам.долларын санхүүжилт татлаа

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Улаанбаатар хот. 2026 оны 6-р сарын 24-ний өдөр — ХААН Банк Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны “Санхүүгийн системийг ногооруулах (GCF GFS)”, “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих (WiB)”, “Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих (YiB)” хөтөлбөрүүдийн хүрээнд нийт 170 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээ байгууллаа.

Энэхүү санхүүжилт нь ЕСБХБ-наас Монголын санхүүгийн байгууллагад олгож буй хамгийн өндөр дүнтэй санхүүжилт бөгөөд ХААН Банкны урт хугацааны, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Санхүүгийн системийг ногооруулах хөтөлбөр

ЕСБХБ болон Уур амьсгалын ногоон сан (GCF)-гийн хамтран хэрэгжүүлж буй “Санхүүгийн системийг ногооруулах (GCF GFS)” хөтөлбөрийн хүрээнд  олгож буй 80 сая ам.доллар нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүч, усны хэмнэлтийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулагдана.

Түүнчлэн, санхүүжилтийн эх үүсвэрээс гадна ногоон санхүүжилтийн чиглэлд банкны дотоод чадавхыг бэхжүүлэх, харилцагчдад сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах ногоон технологийн зөвлөх санхүүгийн бус үйлчилгээ дагалдаж байна.

зураг
 

Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр

ЕСБХБ-ны хэрэгжүүлж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр (WiB)”-ийн хүрээнд тав дахь удаагийн санхүүжилт буюу 50 сая ам.долларын гэрээ байгуулж байгаа нь ХААН Банкны эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих санхүүжилтээр зах зээлд тэргүүлж, бодит үр дүн гарган ажиллаж буйг үнэлж, итгэл хүлээлгэж буйг илэрхийлж байна. Энэхүү санхүүжилтийн онцлог нь ЕСБХБ-наас шинээр хэрэгжүүлж буй "Care Window" санаачилгын хүрээнд ХААН Банк нь эмэгтэй удирдлагатай асрахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг  бизнесүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, бизнесийн өсөлтийг дэмжихэд чиглэж байна.

зураг
 

Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр

40 сая ам.долларын “Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих (YiB)” хөтөлбөр нь ЕСБХБ-наас ХААН Банканд олгож буй бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч, 35 хүртэлх насны залууст чиглэсэн анхны санхүүжилт болж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд ЕСБХБ-ны зөвлөх багтай хамтран ХААН Банкны залуу бизнес эрхлэгч харилцагчдад бизнесийн ур чадвараа сайжруулах, үйл ажиллагаандаа цахим шийдлийг нэвтрүүлэхэд нь дэмжих төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм.

ХААН Банк нь 2007 оноос хойш ЕСБХБ-тай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэхүү урт хугацааны түншлэлийн хүрээнд тогтвортой болон ногоон санхүүжилт, жижиг, дунд бизнесийг дэмжих хөтөлбөрүүд, харилцагч байгууллагуудад зориулсан сургалт, хөгжлийн төсөл, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд анх удаа залуучуудыг дэмжих санхүүжилт нэмэгдсэн нь ХААН Банкны салбар дахь манлайлал, Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжилд оруулж буй тэргүүлэгч байр суурийг бататгаж байна.

зураг
 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.