“Оюуны өмч-Инноваци-2026” өдөрлөгийг зохион байгуулж, “УБТЗ” ХНН шилдгүүдээ тодруулав

ikon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь байгууллага, салбар, нэгж, хамт олон, ажилтнуудынхаа бүтээлч санаачилгыг өрнүүлэх, шинэ бүтээл хөгжүүлэх үйл ажиллагааг нь дэмжих, шинийг санаачлагч ажилтнуудынхаа урам зоригийг сэргээх зорилгоор Дэлхийн Оюуны өмчийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдуулан  2013 оноос эхлэн жил бүр “Оюуны өмч-Инновациийн өдөрлөг”-ийг  Зам, Тээврийн Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтран тэмдэглэж ирсэн.

УБТЗ-ын хэмжээнд оюуны өмч, инновацийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах өдөрлөгийг “УБТЗ-ЫН ОЮУНЫ ӨМЧ, ИННОВАЦИ-2026” уриан дор Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод Техникийн бодлого, стандартчиллын алба, Вагоны аж ахуйн алба, Ачааны вагон засварын депо, Маркетингийн алба хамтран амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн шинээр сэдэж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалт, бодит үр дүн үзүүлсэн, хөдөлмөр хөнгөвчилсөн, эдийн засгийн үр өгөөж өгсөн бүтээлүүдээр үзэсгэлэн гарган сурталчилж, харилцан туршлага солилцлоо.

Өдөрлөгийн үеэр Оюуны өмчийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Оюуны өмчийн газрын даргын тушаалаар “Улаанбаатар төмөр зам” ХНН болон тус нийгэмлэгийн Эрчим хүч, ус хангамжийн төвийн Их барилга, их засвар хариуцсан инженер Ө.Ууганжаргалыг Оюуны өмчийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнав.

зураг
 

Өдөрлөгийн үеэр УБТЗ-ын хэмжээнд зарласан “Шилдэг бүтээл, бүтээлч нэгж, бүтээлч ажилтан” шалгаруулах болзолт уралдаанд амжилттай оролцсон алба, хэлтэс, төв, салбар нэгж, ажилтнуудыг шагнав. Энэ жилийн болзолт уралдаанд УБТЗ-ын алба, хэлтэс, төв, салбар нэгжүүдээс нийт 137 бүтээл ирүүлсэн байна.

ШИЛДЭГ БҮТЭЭЛ НОМИНАЦ :

а/ Гран-При бүтээл:

  • “РУ-1 төрлийн хос дугуйн голын эрээс сэргээж засварлах автоматжуулсан төхөөрөмж” – Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн Хөдөлгөөний аюулгүй байдал, чанар стандарчиллын хэлтсийн дарга Б.Лутбаяр, технологич инженер Т.Амгаланхаан, электроник инженер-хүлээн авагч С.Эрдэнэбаяр, цахилгаан ба хийн гагнуурчин Ч.Мөнхбат

б/ Шилдэг бүтээлч ажил:

  •  “Илчит тэрэгний бүх төрлийн трубин засварлах кантователийн өөрчлөлт”–Улаанбаатар Татах хэсгийн ерөнхий инженер Г.Аюурбуниа, засварчин Х.Оюунгэрэл, З.Бат-Эрдэнэ
  •  “Тэргэнцэрийн арал өргөх төхөөрөмж” – Зорчигчийн вагон депогийн технологич инженер Х.Анхбаяр

в/ Шинжлэх ухаанч бүтээл:

  • “2ТЭ116УМ серийн илчит тэрэгний МСУТП мэдээлэл боловсруулах төхөөрөмжийн сургалт оношлогооны лаборатори” – Дархан татах хэсгийн засвар эрхэлсэн орлогч дарга Г.Энхтайван, электроник инженер С.Энхбаяр, электроник инженер Т.Хүрэлтулга
  • “Өртөөний сэлгээний ажлыг оновчтой зохион байгуулах арга зам” нэг сэдэвт бүтээл – Төмөр замын их сургуулийн тээвэр зохион байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийн эрхлэгч Ю.Сарантуяа

БҮТЭЭЛЧ АЖИЛТАН НОМИНАЦ :

а/ Шилдэг шинийг санаачлагч

  • Дохиолол холбооны албаны техникийн бичиг баримт хариуцсан инженер Баянбат овогтой Алтансүх

б/ Шилдэг зохион бүтээгч

  • Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн Засвар хариуцсан орлогч дарга  Б.Амгалан
  • Дархан Татах хэсгийн технологи инженер Э.Гансүх

в/ Шилдэг хөгжүүлэгч

  •  Зорчигчийн вагон депогийн электроник инженер Д.Галмандах, электроник засварчин Л.Ууганбаатар
  • Мэдээллийн технологийн албаны програм зохиогч инженер Д.Нямцэрэн, программист О.Дугарсүрэн

г/ Шилдэг зохиогч

  • Замын даргын А/656 тоот тушаалын ажлын хэсгийн “3-р Дэд ажлын хэсэг”
  • Төмөр замын их сургуулийн Вагоны тэнхимийн багш О.Уянга

БҮТЭЭЛЧ НЭГЖ НОМИНАЦ:

а/ Бүтээлч алба

  • Вагоны аж ахуйн алба
  • Мэдээллийн технологийн алба
  • Кейтеринг-Зочлох үйлчилгээний хэлтэс

б/ Бүтээлч байгууллага

  • Улаанбаатар татах хэсэг
  • Зүүнхараа дахь ачааны вагон засварын депо
  • Зорчигчийн вагон депо

в/ Бүтээлч баг, хамт олон

  • Зам засварын машинт станцын “Механик цех”
  • Эрчим хүч, ус хангамжийн 1-р ангийн “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”
  • Тээвэр зохион байгуулалтын албаны “Ачаа тээврийн хэлтэс” тус тус шалгарчээ.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.