ИБУИНХУ-ын Элчин сайд Эдвин Самуэл Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, амжилт хүслээ.

Монгол, Британийн харилцаа өргөжин бэхжиж, яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа идэвхтэй үргэлжилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.

Э.Самуэл Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн тэлэх, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улс Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай 1963 оны нэгдүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоожээ гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.

зураг
 
зураг