COP17 | ХасБанк уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ЖДБ-ийг дэмжих зорилгоор 40 сая ам.долларын санхүүжилт татлаа

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк COP17 хурлын үеэр Францын хөгжлийн агентлагийн харьяа Proparco хөгжлийн санхүүгийн байгууллагаас 40 сая ам.долларын санхүүжилт авах хэлцлийг амжилттай хийж, ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав, Proparco-ын Латин Америк, Азийг хариуцсан дэд захирал Паулина Гонзалес нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү эх үүсвэр нь харьцангуй урт хугацаатайгаараа онцлог бөгөөд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх урт хугацааны санхүүжилтийн боломжийг олгож, хүртээмжийг тэлэх ач холбогдолтой.

зураг
 

40 сая ам.долларын санхүүжилтийг дараах 3 үндсэн чиглэлд зориулна:

  • Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчинд ээлтэй ногоон үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд (30%): Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр эрчим хүчний хэмнэлттэй технологи, ногоон барилга, сэргээгдэх эрчим хүч болон нүүрстөрөгчийн ялгарал багатай тээврийн хэрэгслийн төслүүдэд зориулан олгоно.
  • Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих (40%): Санхүүжилтийн хамгийн том хэсгийг эмэгтэйчүүдийн удирдан чиглүүлж буй бизнесүүдийг дэмжихэд зориулна. ХасБанк эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд тогтмол анхаарч ирсэн. Тухайлбал, 2017 оноос тэдэнд зориулсан тусгай хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, 2023 оноос 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг барьцаагүй олгож эхэлсэн бөгөөд энэхүү шинэ эх үүсвэр нь уг хөтөлбөрийн хүртээмжийг улам өргөжүүлэх юм.
  • ЖДБ-ийн урт хугацаат санхүүжилт (30%): Жижиг, дунд бизнесүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд зориулан урт хугацааны санхүүжилт олгож, хувийн хэвшлийн өсөлт болон шинээр ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлнэ.

ХасБанк энэхүү санхүүжилтээр дамжуулан ногоон шилжилтийг манлайлахын зэрэгцээ эмэгтэй бизнес эрхлэгчид болон ЖДҮ-ийн тогтвортой хөгжлийг дэмжих урт хугацааны санхүүгийн хүртээмжийг үргэлжлүүлэн тэлэх болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.