Танилынхаа ‘Мөнгө зээлээч’ гэх мессежийг утсаар баталгаажуулж шалгаагүйн улмаас 206 иргэн хохирчээ

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахим залиланд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. 

Танилынхаа фэйсбүүкээр ирсэн ‘Мөнгө зээлээч’ гэх мессежийг утсаар баталгаажуулж шалгаагүйн улмаас энэ онд 206 иргэн хохирсон байна.

Иймд мөнгө шилжүүлэхээсээ өмнө заавал утсаар залгаж лавлахыг зөвлөв. 

Түүнчлэн наймдугаар сард “Судалгаа” нэртэй хуурамч линкээр орж 112 иргэн мөнгөө алдаж залилуулсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнийг өмнө нь мэдээлсэн билээ. 

Иймд урамшуулал амласан сайтаар нэвтэрч, банкны нэвтрэх нэр, нууц үг, OTP кодоо өгөхгүй байхыг анхааруулсан. Урамшуулал амласан зартай таарвал ямар ч тохиолдолд нэвтэрч орохгүй байхыг зөвлөж байна.