“Судалгаа” нэртэй хуурамч линкээр орж 112 иргэн мөнгөө алджээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулж байна.
Энэ оны наймдугаар сард “Судалгаа” нэртэй хуурамч линкээр орж 112 иргэн мөнгөө алдаж залилуулсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Иймд урамшуулал амласан сайтаар нэвтэрч, банкны нэвтрэх нэр, нууц үг, OTP кодоо өгөхгүй байхыг зөвлөв. Урамшуулал амласан зартай таарвал ямар ч тохиолдолд нэвтэрч орохгүй байхыг сэрэмжлүүллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
