Баянзүрх дүүргийн бөхийн салбар хорооноос "Монгол бөхийн өдөр"-тэй болох уриалга санаачлав

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны салбар хороо Баянзүрх дүүргийн бөхийн холбооноос "Монгол бөхийн өдөрлөг" зохион байгуулах талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ талаар тус салбар хорооны тэргүүн Д.Ууганбаатар "Монголын үндэсний бөхийн салбар хороо 21 аймаг, алслагдсан гурван дүүрэгт бий. Харин төвийн зургаан дүүргээс манай Баянзүрх анхдагч нь болж өнгөрсөн оны есдүгээр сард байгуулагдсан.

Албан ёсоор 400,000 орчим, албан бусаар 500,000 гаруй хүн амтай том дүүрэгт цаг үеийн шаардлагаар бөхийн холбоо үйл ажиллагаа явуулж байна.

Ирэх есдүгээр сарын 13-ны Ням гарагт 12:00 цагаас Монгол бөхөө сурталчлах, таниулах зорилгоор "Монгол бөхийн өдөрлөг" зохиохоор төлөвлөж байна.  

Ийм өдөрлөг зохион байгуулахын ач холбогдол нь маш их. Тухайлбал энэ үеэр бөхийн сэдвээр лекц уншиж, монгол бөхийн мэхний хичээл, үзүүлэх тоглолт, азтан тодруулах сугалаа зэрэг олон үйл явдал болох юм.

Тус өдөрлөгийг хил хамгаалах ерөнхий газрын урд талын буюу Жуковын хөлбөмбөгийн талбайд хийнэ. 

Түүнчлэн бусад 21 аймаг, гурван дүүрэг болон сумдын бөхийн холбоондоо "Монгол бөхийн өдөр"-тэй болгохыг уриалж байгаа юм. Үүнийг үлгэрлэх үүднээс өдөрлөг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Бид удахгүй бусад холбоодод албан бичиг явуулна" гэв.