“Богдхан уулын Арцатын аманд газар ухаад байна” гэх гомдлыг шалгаж, зөвшөөрөлгүй үйл ажиллагааг зогсоов
Иргэдийн гомдлоор “Богдхан уулын Арцатын аманд уул ухаад байна” гэх дуудлагаар Хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын Улсын байцаагч газар дээр нь үйл ажиллагаа явуулж байсан ААН-д шаардлага хүргүүлжээ.
Шалгалтын явцад “Л” ХХК нь холбогдох үнэлгээ, зөвшөөрөл баталгаажаагүй, тусгай хамгаалалттай газар нутагт хашаа барих зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон тул тухайн үйл ажиллагааг зогсоогоод байна.
Мөн ухсан нүх, эвдэрсэн талбайг буцаан хэвийн байдалд оруулах талаар үүрэг, шаардлага хүргүүлж, хууль зөрчсөн нөхцөл байдалд холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


