АПУ Дэйри ХХК амьдралд шинэ амт, шинэ стандарт, шинэ чанарыг бий болголоо
АПУ Дэйри ХХК-ийн сүүний үйлдвэрийн өргөтгөлийн төсөл амжилттай хэрэгжиж, олон улсын стандартад нийцсэн шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулан өнөөдөр зах зээлд нийт 20 гаруй төрлийн цоо шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
Энэхүү үйлдвэрийн өргөтгөл нь зөвхөн шинэ барилга, шинэ тоног төхөөрөмжийн тухай биш юм. Энэ бол дэлхийн сүүний үйлдвэрлэлийн салбарын шилдэг технологиуд Монголд нэг дор цугларсан бүтээн байгуулалт болсон. Дотоодын 101 гүйцэтгэгч компани, олон улсын 13 гүйцэтгэгч, 12 улсын инженер, мэргэжилтнүүд өнгөрсөн 2 жил гарны хугацаанд энэхүү төсөл дээр ажиллажээ.
Тэдгээрээс дурдвал Германы GEA компани нь дэлхийн олон улсын хэмжээний сүүний үйлдвэрүүдэд технологи нийлүүлдэг салбарынхаа хамгийн нэр хүндтэй үйлдвэрлэгчдийн нэг, Францын SERAC компани нь сүү, тараг, шингэн хүнсний савлагааны технологиороо дэлхийд танигдсан бол БНСУ-ын Dong Yang нь үйлдвэрлэлийн хөргөлт, автоматжуулалтын шийдлээрээ Азийн тэргүүлэгч компаниудын нэг юм.
Энэ төслийн хүрээнд эхний ээлжид АПУ ДЭЙРИ – Монгол сүүний үйлдвэр зах зээлд нийт 20 гаруй бүтээгдэхүүнийг нэгэн зэрэг худалдаанд гаргаад байна. Эдгээрээс товч танилцуулбал:
1. Сайн брэндийн бүтээгдэхүүний сонголт илүү баяжиж, хэрэглэгчдийн хамгийн их хүсдэг уудаг тараг болон аяган савлагаатай тараг шинэ төрлүүдээр худалдаанд гарч байна.
2. PRO+ брэнд нь залуу хэрэглэгчдийн амт, хэрэглээний чиг хандлагад нийцүүлэн шинэлэг амт бүхий Киви & Гүзээлзгэнэ, Шоколад & Жүрж амттай уудаг йогуртуудыг танилцуулж байгаагаас гадна амьд ашигтай бактери агуулсан пробиотик ундаа бүтээгдэхүүнүүдийг мөн зах зээлд нэвтрүүлээд байна.
3. Түүнчлэн хүүхэд багачууддаа зориулан тэдний гэдэсний үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх амьд ашигтай бактеритай Baby Shark брэндийн 2 төрлийн амттай пробиотик ундааг шинээр худалдаанд гаргажээ. Энэхүү ашигтай бактериуд нь дэлхийд судлагдсан байдлаараа хамгийн өндөрт ордог, чанар стандартыг бүрэн хангаснаараа давуу талтай аж.
Энэ бүхний үр дүнд хэрэглэгчдийн хүртээл болж буй 20 гаруй шинэ бүтээгдэхүүн нь илүү шинэхэн, илүү найдвартай, олон улсын түвшний чанарын хяналттайгаар үйлдвэрлэгдэж худалдаалагдаж байна.. Та бүхэн цоо шинэ стандартын тараг, пробиотик ундаануудыг бүх дэлгүүрээс худалдан авч амтлаарай. Эрүүл мэндээ дэмжин амин дэмээр баялаг шинэ бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!







