Нийслэлийн сурагчид АНУ-д зохион байгуулагдсан олон улсын хөгжмийн наадмын III байрт шалгарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Соёлын Төв Өргөөний хийлийн дугуйлангийн сурагчид АНУ-ын Нью-Йорк хотноо, дэлхийн сонгодог урлагийн сор болсон Карнеги Холл (Carnegie Hall)-ын тайзнаа зохион байгуулагдсан "Special Venue Music Awards" олон улсын хөгжмийн наадамд амжилттай оролцож, 3 дугаар байрт шалгарчээ.

Хийл хөгжмийн дугуйлангийн сурагчдыг багш Г.Отгонжаргал, төгөлдөр хуурын багш Ч.Батчулуун нар удирдсан байна.

Тус дугуйлангийн сурагчид өнгөрсөн тавдугаар сард Итали улсын Барлетта хотод зохион байгуулагдсан “Залуу хөгжимчдийн 36 дахь удаагийн уралдаан”-д амжилттай оролцож, сурагч Э.Амирлангуа, Б.Учрал, Г.Үүлэн, Н.Цэлмүүн нар тус тусын насны ангилалдаа тэргүүн байр эзэлж байжээ.

зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс