Улаанбаатарт наадмын өдрүүдээр бороотой байна

М.Батчимэг, ikon.mn
14 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод маргааш буюу долдугаар сарын 10-ны өдрийн 14:00 цагаас хойш нэлээд усархаг аадар бороо орох юм байна.

7-р сарын 10-11-нд шилжих шөнө усархаг бороо үргэлжилж орох юм байна.  7-р сарын 11-ний өглөө бороотой байх ба 11:00 цагаас хойш бороо зогсож, үдээс хойшдоо нэлээд татрах төлөвтэй байгаа аж. 

7-р  сарын 12-ны өдрийн өглөөгүүр бороотой байх бол үдээс хойшдоо харьцангуй багасах төлөвтэй байна. 

7-р сарын 13-ны өдөр бороотой байна. 

Эдгээр өдрүүдэд Хүй долоо худаг орчмоор мөн бороотой байх ба бороо орж эхлэх хугацааны хувьд хотоос өөр байна. Мөн тал газар учир сэрүүхэн байх төлөвтэй байгаа аж. 

Салхины хувьд борооны өмнө бага зэрэг ширүүсэх төлөвтэй. Агаарын температур 7-р сарын 10-13-нд нэлээд сэрүүсэх ба шөнөдөө +6..+11 градус, өдөртөө бороо орж байх үед +18...+20 градус байх юм байна. 7-р сарын 14-нөөс харьцангуй дулаарч өдөртөө +23...+24 градус байх төлөвтэй байгаа юм байна.