Сүүлийн 36 жилд наадмын гурван өдрийн дийлэнх нь бороотой байжээ
Сүүлийн 36 жилийн долоодугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдийн дийлэнх нь бороотой байсан талаар цаг уурын байгууллагаас мэдээлэв.
Тухайлбал,
- 7-р сарын 10-ны өдөр сүүлийн 36 жилийн 23 жилд нь бороо орсон.
- 7-р сарын 11-ний өдөр сүүлийн 36 жилийн 27 жилд нь бороо орсон.
- 7-р сарын 12-ны өдөр сүүлийн 36 жилийн 22 жилд нь бороо оржээ.
2010 оны Улсын баяр наадмаар Улаанбаатар хотод 10-15-ны өдрүүдэд тав хоног дараалан бороо орсон нь сүүлийн 36 жилд хамгийн олон өдөр бороотой байсан наадам болжээ. Тав хоногийн хугацаанд 66.6 мм хур тунадас орсон байна.
2016 оны Улсын их баяр наадмын 10-ны өдөр Нийслэл хотод 26.6 мм хэмжээтэй хур тунадас орсон нь сүүлийн 36 жилд нэг хоногт орсон хамгийн их тунадсаар бүртгэгдсэн байна.
Энэ жилийн тухайд 7-р сарын 10, 11-ний өдрүүдэд хур тунадастай байх төлөвтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
