УИХ-ын гишүүн Д.Бум-Очир өөрийн санаачилсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа эгүүлэн татахаар болжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
33 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Д.Бум-Очир гишүүн УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж буй. 

Хууль санаачлагч Д.Бум-Очирын танилцуулснаар сонгуульд саналаа өгөх боломж нь хязгаарлагдмал 250 орчим мянган сонгуулийн насны иргэн байгаа. Тэдний санал өгөх, сонгуульд оролцох боломжийг нь өргөжүүлэн нээж өгөх зорилгоор уг хуулийн өөрчлөлтийг боловсруулжээ. Хуулийн төсөлд хөдөө орон нутагт ажиллаж байгаа иргэд, эсвэл хотод сурч байгаа оюутнууд тухайн газартаа саналаа өгөхөд өөрийнх нь албан ёсны бүртгэлтэй хаяг дээрээс санал нь шууд бүртгэгдэх, улмаар орон  нутаг, гадаадад ажиллахаар явж буй иргэд сонгуулийн албан ёсны санал хураалт болохоос өмнө урьдчилж санал өгөх боломжтой болно. Түүнчлэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд 2 өдрийн дотор санал өгдөг байсныг нэмж 5 өдөр болгох зохицуулалтыг тусгажээ.

Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дараалал "дайруулан" өнгөрөгч Лхагва гарагт /2026.05.20/ Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн юм. Гэвч байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонх уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээс АН-ын бүлэг завсарлага аваад байжээ. 

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр Д.Бум-Очир гишүүн санаачилсан хуулиа эргүүлэн болсныг мэдэгдэв.