Маргааш орой 21-р хорооллоос Баянхошууны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаана
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам төсөл”-ийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд тавдугаар сарын 26-ны 23:00 цагаас тавдугаар сарын 27-ны 06:00 цаг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаана.
Тус чиглэл дагуу борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх юм. Иймд жолооч нар түгжрэлийг тооцоолон өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
