• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Цалинтай хөдөлмөрлөх зөвшөөрлийг 62 хүмүүжигчид олгосноор ₮20.5 саяын хохирлыг нөхөн төлүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цалинтай хөдөлмөрлөх зөвшөөрлийг 62 хүмүүжигчид олгосноор 20.5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн талаар Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ. 

Он гарснаас хойш Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газраас (ШШГГ)-аас ирүүлсэн

  • ял солиулах
  • ялтны зорчих бүсийг өөрчлүүлэх
  • хүмүүжигчийг хугацааны өмнө суллаж хяналт тогтоолгох тухай 53 саналыг хянаж, хуульд заасан шаардлагыг хангасан 31 хүний асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж эрхийг нь хангасан байна.

Говьсүмбэр аймгийн прокурорын газрын ахлах прокурор Ш.Батсүх хэлэхдээ "Прокурорын байгууллагаас ял шийтгүүлэх ажиллагаанд хяналт тавихдаа танилцах, шалгах, судлах байдлаар хяналтыг хэрэгжүүлдэг.

Энэ хяналтын нэгээхэн хэсэг нь хуульд зааснаар ял эдэлж байгаа хүнийг хорих ангийн өөрийн болон өөрийн хувь нийлүүлсэн, хамтарсан хуулийн этгээд болон бусад хуулийн этгээд гэрээний үндсэнд хөдөлмөрлүүлэх хуулийн зохицуулалттай байдаг.

Ингэхийн тулд прокуророос зөвшөөрөл авдаг. Прокурор хуулийн үндэслэлийг нь хянаж үзээд тухайн хүнийг хөдөлмөрт гаргаж болох уу, үгүй юу гэдгийг шийднэ" гэв. 

2024 онд хохирол төлбөртэй хорих ял эдэлж байгаа 62 хүмүүжигчийг цалинтай хөдөлмөрлүүлэх зөвшөөрөл олгож, дансанд нь төвлөрсөн 65.5 сая төгрөгөөс 20.5 сая төгрөгийг хохирол төлбөрөө төлөхөд зарцуулсан байна. 

Одоо тус хорих ангиас ирүүлсэн саналыг үндэслэн 11 хүмүүжигчийг гэрээний үндсэн дээр зохих харуул, хамгаалалттайгаар хөдөлмөр эрхлүүлэх прокурорын зөвшөөрөл олгожээ.

ШШГГ-ын 425 дугаар нээлттэй хорих ангийн нийгмийн ахлах ажилтан, дэслэгч Л.Даваадорж "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2025 оныг хүний хөгжил, цахимжуулалт, үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарласан.

Энэхүү зорилтын хүрээнд нийт хүмүүжигчийн эрхийг хангах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах зорилгоор "Мини кино театр"-ын үйл ажиллагааг нээгээд цагийн хуваарийн дагуу хэвийн явагдаж байна" гэлээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/prosecutor.mn/videos/724313706668679