Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцлээ.
Хуралдаанд оролцсон гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авснаар санал хураалт явуулав.
Байнгын хорооны хуралд нийт 19 гишүүн оролцсон бөгөөд тэдний 17 буюу 89.4 хувь нь Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ.
Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөж, чуулганы нэгдсэн хуралдаанаар томилгоог хэлэлцэх гэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!