2021.01.29: 18 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,710 боллоо
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.
ШУУД ҮЗЭХ: /2021.01.29/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Нэгдүгээр сарын 28-ны өдөр улсын хэмжээнд 12,885 хүний сорьцод шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1,710 хүрлээ. Үүнээс одоогоор 1,303 хүн эдгэрээд байгаа бол 394 хүн эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Маш хүнд-0
- Хүнд-1
- Хүндэвтэр-50
- Хөнгөн-394 хүн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
