"Сүүлийн өдрүүдэд төмөр замын засвартай холбоотой саатаад байсан шатахууны вагонууд өчигдрөөс орж ирээд байна"
Монгол Улсын хэмжээнд 11-р сарын 1-9-ны өдрүүдэд нийт 20,670 тн АИ-92 автобензин, 500 тн АИ-95 автобензин, 71,551 тн дизелийн түлш, 1,500 тн онгоцны түлш тус тус импортоор орж ирсэн талаар Шатахууны шуурхай штабаас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 153 вагон буюу 9,180 тн АИ-92 автобензин байгаагаас буулгах өртөөдөд 126 вагон буюу 7,500 тн АИ-92 автобензинийг буулгах, түгээх ажлууд хийгдэж байгаа юм байна.
Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын боловсруулах үйлдвэрээс төмөр замын засвартай холбоотойгоор тодорхой хэмжээний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдалтай байсан ба өчигдөр шөнө уг тасалдаад байсан ө140 вагон АИ-92 автобензин орж ирээд байгаа юм байна.
Үүнтэй холбоотойгоор шатахууны түгээлт эрчимжих хандлагатай байна гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
