АТГ: Сайд Ч.Номинг шалгахад Англи улсын холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна

Б.Бадамгарав, IKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, нийслэлд хэрэгжүүлж байгаа 24 төсөл, хөтөлбөрт тэр дундаа Туулын хурдны зам, шинэ тойрог авто зам, Сэлбэ дэд төв гэсэн төслүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан талаараа мэдээлсэн.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

Энэ үер сэтгүүлч Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн, өдгөө Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажиллаж буй Ч.Номинг АТГ шалгаж буй эсэхийг тодрууллаа. Сайд Ч.Номин нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллах үедээ Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилгоор Английн хөлбөмбөгийн клубтэй гэрээ хийсэн нь асуудал дагуулж байгаа юм.

Асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн "Сайд Ч.Номингийн асуудал дээр Англи улсын холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Хамтын ажиллагаа үргэлжилж байна" гэж хариулав. Мөн прокурорын зөвшөөрлийн хүрээнд мэдээлэл өгөх ёстойгоо нэмж дурдлаа.