Уншиж байна ...
Зураг
Зураг

Зуслан гарахын өмнө бэлдэх 6 зүйл

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 6 сарын 12
Сурталчилгаа

Хүсэн хүлээсэн зун цаг ирж амралт, зугаалгын улирал эхэллээ. Гэр бүлээрээ зуслан гарахаар төлөвлөж буй бол та дараах зүйлийг бэлдсэн эсэхээ заавал шалгаарай.

1. Анхны тусламжийн хайрцаг

Шархны лент, халуун бууруулах эм, өвчин намдаагч зэрэг гэнэтийн тохиолдолд хэрэг болох бяцхан эмийн сан бэлдээрэй. Хэрэв та ургамал, тоосны харшилтай бол хамрын цацлага, тайвшруулах эм, нүдний дусаалга зэргийг мартаж болохгүй.

зураг
 

2. Дулаан хувцас

Хувийн бэлтгэлээ сайтар базаах нь зутрахгүй амрахад хамгийн чухал. Цаг агаар сэрүүн үед өмсөх давхар өмд, дулаан цамц, салхи нэвтрүүлдэггүй хүрэм, ээлжийн оймсоо мартуузай. Мөн гутал норсон тохиолдолд сонин эсвэл хуурай салфеткаар доторлож, чийгийг соруулан хурдан хатаах боломжтой. Энэ арга наргүй өдөр ч аминд ордог шүү.

зураг
 

3. Юнивишнээ түр салгах

Зуслан гарахдаа Юнивишнээ түр салгуулснаар хэрэглээний төлбөр бодогдохгүй тул зардлаа хэмнэх боломжтой. Аялал зугаалга, амралтаар явахын өмнө түр салгалтаа Unitel апп-аар хийгээрэй.

Апп татахыг хүсвэл ЭНД дарна уу.

зураг
 

4. Хүнсний нөөцөө бэлдэх

Урьдчилан хийх хоолоо төлөвлөж, шаардлагатай орцуудаа авч явах нь цаг хугацаа хэмнэж, ачааг багасгах давуу талтай. Мөн шууд хэрэглэх боломжтой лаазалсан хүнс авч яваарай. Нар салхинд чанараа алдахгүй, хадгалах хугацаа урт тул хэрэгтэй үед аврал болно шүү.

зураг
 

5. Цахилгаан хэрэгсэл

Зуслан гарахдаа гар чийдэн, лаа, power bank зэрэг цахилгаан хэрэгслүүдийг заавал авч яваарай. Мөн халуун өдрүүдэд сэрүүцэхэд  туслах цэнэглэдэг зөөврийн сэнс байвал амралт тань илүү тухтай болох болно.

зураг
 

6. Тоглоом

Зусланд цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийн тулд хөлөгт тоглоом, хөзөр авч яваарай. Гэр бүл, найз нөхдөөрөө хамт тоглох хөлбөмбөг, гар бөмбөг байвал бүр ч гоё.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.