Б.Энхтүвшин: Монгол Улсад дизелийн түлш 27, АИ-92 автобензин 40 хоногийн нөөц бий
Газрын тосны зах зээлийн нөхцөл байдал, Монгол Улсын шатахууны хангамж, үнийн хэлбэлзлийн талаарх танилцуулгыг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ) Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулжээ.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2026 оны эхний хоёр сард харьцангуй тогтвортой, дунджаар 2.5 хувийн өсөлттэй байсан бол АНУ, Израилиас Иранд явуулж буй цэрэг, дайны үйл ажиллагаатай холбоотойгоор энэ сарын эхнээс тогтмол өсөж Брент маркийн газрын тосны үнэ энэ сарын 8-нд хамгийн өндөр буюу баррель нь 108.23 ам.долларт хүрч өссөн бол өчигдрийн байдлаар баррель нь 102.99 ам.доллар болоод байна.
Өнгөрсөн долоо хоногт үнийн зөвлөл хуралдаж, гуравдугаар сард үнийг тогтвортой байлгах зөвлөмж гаргасан.
Мөн Стратегийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг эрчимжүүлэх чиглэлээр өнгөрсөн долоо хоногт Монголбанк болон арилжааны 17 банкны төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй уулзсан. Манай яам энэ ондоо багтан 150,000 метр.куб багтаамжтай нефть бүтээгдэхүүн хадгалах сав барьж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Бүтээн байгуулалтын улирал эхлэхээр энэ ажил эрчимжинэ. Одоогоор 20 гаруй аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн. Үүнийг эрэмбэлээд бид Монголбанк болон арилжааны банкуудад хүргүүлнэ" гэлээ.
Түүнчлэн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас "ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны хил үнэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалан Монгол Улсын дотоодын зах зээл дэх шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлөхөөр байна" гэж мэдэгдэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
