НӨАТ-ын сугалааны тохирлоос нэг супер азтан тодорлоо
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр явагдаж нэг СУПЕР азтан тодорлоо.
Энэ удаагийн тохиролд 2026 оны 2-р сарын 01-ээс 2-р сарын 28-ны хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 47,173,245 ширхэг баримтыг оролцуулсан юм.
Тохирлын дүн:
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 42,086
- 4 орон таарсан /40,000-100,000/: 4,326
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 437
- 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 40
- 7 орон таарсан /500,000- 10 сая/: 5
- 8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Сугалааны тохирлын дугаар: 71494137
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
