Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдыг дэмжих, шилдэг бүтээл, судалгааны үр дүнг үнэлэх бодит хөшүүрэг болох “Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-ыг шинэчлэн баталлаа.
Ингэснээр "Байгаль, нийгмийн ухааны шагнал", "Технологийн дэвшлийн шагнал"-ыг дагалдах мөнгөн дүн нь тус бүр 100 сая төгрөг байна.
Эдгээр шагналыг хоёр жил тутамд нэг удаа Засгийн газрын шийдвэрээр олгоно.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
