АэрMаркет ХХК – Монголын анхны “Аяллын төв цэг” нээлтээ хийлээ
Монголын анхны Аяллын төв цэг (Travel Hub) нээгдлээ. АэрМаркет ХХК нь 25 жилийнхээ ойн хүрээнд хэрэгжүүлж буй шинэ брэнд стратегийнхаа эхний алхам болгон тус төвийг нээж байна.
Улсын их дэлгүүрийн урд байрлах энэхүү төвд нислэгийн тийз, олон улсын аяллын төлөвлөлт, визийн зөвлөгөө, зочид буудал захиалга, аяллын даатгал зэрэг аялалтай холбоотой бүх үйлчилгээг нэг дороос авах нөхцөл бүрдэж байна. Монголын анхны Аяллын төв цэг нээгдсэнээр үйлчлүүлэгчид мэргэжлийн зөвлөгөө, нэгдсэн үйлчилгээний дэмжлэгтэйгээр аяллаа илүү найдвартай зохион байгуулах боломжтой болж байна.
Мөн визтэй холбоотой асуудал, нислэг цуцлагдах, яаралтай буцах шаардлага үүсэх зэрэг гэнэтийн нөхцөлд аяллын даатгал болон агентлагийн мэргэжлийн дэмжлэг үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж, аялалтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай дэмжлэгийг авах боломжтой болж байна.
Аяллын төв цэг нээгдсэн нь Аэрмаркет ХХК-ийн шинэ брэнд стратегийн бодит хэрэгжилтийн эхлэл болгон Монголын анхны олон төрлийн үйлчилгээг нэг дор цогцлоосон аяллын нэгдсэн төвийг бий болгож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
