“Эрчист Монгол” ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарчээ

Б.Бадамгарав, IKon.mn
31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 

Хуралдаанаас гарсан шийдвэрийн хураангуй:

  • Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх эхлэлийг тавилаа.
  • Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой харилцааг цэгцлэх хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
  • Төрийн захиргааны зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах бодлогын хүрээнд “Эрчист Монгол” ТӨХХК-ийг татан буулгалаа.
  • Ойрх Дорнодод үүссэн асуудлаас шалтгаалж, олон улсад газрын тосны бүтээгдэхүүний үнэ савлаж буйтай холбогдуулан авч хэрэгжүүлж хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэв.
  • Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийн шалгаруулалтад 43 иргэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл нэр дэвшүүлснээс хууль, журмын дагуу есөн иргэнийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж, Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.