"Эрчим хүчний үндэсний хороог татан буулгана. Эрчист Монгол компани менежментийн эрх хэрэгжүүлэх 66%-ийн эрх мэдлээ буцаасан"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 6 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим  хүчний салбарт авах зарим арга хэмжээний тогтоолыг өнөөдөр Засгийн газар батлаад байна. Уг тогтоолын хүрээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдөр ТЭЦ 3 ТӨХК-д гарсан ослын улмаас үүссэн хор уршгийг богино хугацаанд арилгахаар зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож байгаа юм байна. 

Онцгой дэглэм тогтоож байгаатай холбоотойгоор Засгийн газрын бүрэн эрхт БЭТ-өөр Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэхийг өнөөдөр томилжээ.  

Ирэх өвөл асуудал үүсгэхгүй нь тулд Засгийн газар хариуцлагыг хүлээж авч байгаа талаар Эрчим хүчний сайд Х.Чойжилсүрэн дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр " ТЭЦ 3-д гарсан ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Тагнуул, цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. Ирэх долоо хоногтоо тодорхой болгох төлөвлөгөөтэй байна. Зуухны хувьд гэмтэл бага байгаа учир 2025-2026 оны өвөл зөвхөн дулаан үйлдвэрлэх горим руу схемийг солино. Энэ ажлыг хийхэд ₮8.5 тэрбум зарцуулна гэх урьдчилсан тооцоо байна. Мөн ₮7 орчим тэрбумаар байшингийн засвар хийгдэнэ. 

Ослын шалтгаан тодорхой болж турбогенераторын суурь нь гэмтээгүй байвал шинэ турбин авчирч суулгана. 2025-2026 оны өвөл 40-45 МВт-ын дутагдал ТЭЦ-3 дээр үүснэ. Үүнийг ондоо эх үүсвэрээр орлуулах ажил хийгдэж байна.

Өмнөх Засгийн газрын үед Эрчим хүчний салбар дөрвөн толгойтой болж хариуцлага хүлээх газаргүй бие бие рүүгээ түлхэх бололцоо бүрдсэн. Иймд УИХ-ын гишүүн Т.Доржхандын ахалж буй Эрчим хүчний үндэсний хороог татан буулгаж байгаа. Мөн "Эрчист Монгол" компани осол гарсны дараа эрчим хүчний төрийн өмчит компаниудын менежментийн эрх хэрэгжүүлэх 66 хувийн эрх мэдлийг Эрчим хүчний яаманд буцаагаад өгсөн" гэв. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа