“ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
“ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 3-р сарын 13-ны өдрийн 06 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.
Хурал болох газар: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-25, ХААН Банкны Сөүл оффисын 1-р давхар, ХААН театр
Хурал болох өдөр, цаг: 2026 оны 4-р сарын 24-ний өдрийн 14:00 цаг (Танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс нэг цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ)
Хурлын хэлбэр: Хосолсон (танхим болон цахим)
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 4-р сарын 2-ны өдөр
ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
1. Танилцуулах асуудал:
- “ХААН Банк” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
- “ХААН Банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилсан тухай тайлан;
- “ХААН Банк” ХК-ийн 2025 оны чанаргүй активыг холбогдох эрсдэлийн сангаас хорогдуулсан тайлан;
- “ХААН Банк” ХК-ийн 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн дүгнэлт;
- “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн 2025 оны ажлын тайлангийн танилцуулга;
- “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн 2026 оны зардлын төсвийн танилцуулга;
- “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн тухай танилцуулга.
2. Хэлэлцэн батлуулах асуудал:
- “ХААН Банк” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт;
- “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн 2026 оны зардлын төсөв;
- “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг сонгон томилох.
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
- “ХААН Банк” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга;
- “ХААН Банк” ХК-ийн 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн дүгнэлт;
- “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн 2025 оны ажлын тайлангийн танилцуулга;
- “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн 2026 оны зардлын төсвийн танилцуулга;
- “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн тухай танилцуулга;
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл;
- Компанийн тухай хуулийн 65.6-д заасан шаардлагатай бусад бичиг баримт.
Хувьцаа эзэмшигч та 2026 оны 4-р сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд дараах газруудын аль нэгэнд хандан, эсхүл ХААН Банкны албан ёсны www.khanbank.com цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.
- Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;
- Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил-1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк цамхаг;
- Хурал зохион байгуулах комисс (утас 75153333-3221; цахим шуудан investor_relations@khanbank.com).
Хуралд танхим болон цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компаниар дамжуулан, эсхүл Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил-1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк цамхагт хүргүүлэх, мөн цахим хэлбэрээр ХААН Банкны албан ёсны www.khanbank.com цахим хуудсаар дамжуулан өгөх боломжтой. Саналын хуудсыг авах эцсийн хугацаа 2026 оны 4-р сарын 21-ний өдрийн 16:00 цаг байна.
“ХААН Банк” ХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
