УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Боловсролын, УИХ-ын гишүүн Б.Найдалааг Эрчим хүчний сайдаар томилно

Б.Бадамгарав, IKon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.

Тэдний оронд хэнийг томилох гэж буйг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга С.Бямбацогтоос тодруулахад "Хоёр сайд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан гишүүнийг томилохоор Ерөнхий сайд шийдлээ гаргасан. Эрчим хүчний сайдад ХҮН намын саналыг үндэслээд УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилох шийдвэр гаргаж байгаа. Өнөөдөртөө албажих байх" гэв.

Боловсролын сайдаар томилогдох Л.Энх-Амгалангийн товч намтар

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
  • 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
  • 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
  • 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
  • 2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
  • 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2021 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2021-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол,шинжлэх ухааны сайд
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

ШАГНАЛ

  • 2005 онд Алтангадас одон
  • 2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

Эрчим хүчний сайдаар томилогдох Б.Найдалаагийн товч намтар 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1993 онд Нийслэлийн 23-р дунд сургууль
  • 1997 онд СЭЗДС, бизнесийн удирдлагын бакалавр
  • 2004 онд Япон улсын Кобе их сургууль, эдийн засгийн ухааны магистр, хөгжлийн эдийн засагч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1997-2002 онд СЭЗДС, эдийн засгийн онолын багш
  • 2004-2007 онд Анод банк, Эрсдэлийн удирдлагын газрын захирал, эдийн засагч
  • 2007-2008 онд Хаан банк, Эрсдэлийн удирдлагын газрын захирал
  • 2008-2011 онд МСиЭс групп, Юнител ХХК, газрын захирал
  • 2011-2012 онд Монголын эдийн засгийн форум, Гүйцэтгэх захирал
  • 2012-2015 онд Монголын банкны холбоо, Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2018-2020 онд ТоС (Тогтвортой, ногоон санхүүжилтийн хөгжил) холбоо, Гүйцэтгэх захирал
  • 2016-2024 онд ХҮН намын дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2025 оноос Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга

ШАГНАЛ

  • 2024 онд Алтангадас одон

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос, Япон