ФОТО: Шатрын өсвөрийн УАШТ-д оролцогчид...
Шатрын өсвөрийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ) энэ сарын 16-наас 21-нийг дуустал үргэлжилж байна.
Энэ жилийн тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 971 тамирчин цэц мэргэнээ сорьж буй. Нийт 60 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд зургаан наснаас 18 хүртэлх долоон насны ангиллаар зохиогдож байгаа юм.
Сонирхуулахад Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Шатрын Холбооны тэргүүнээр ажилладаг бол дэд Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Ж.Галбадрах аж.
Ж.Галбадрах тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ УИХ, Засгийн Газраас шатрын спортыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийн зэрэгцээ бүх нийтийн спорт болгоход анхаарч ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт шатрын сургалтыг 1-2 дугаар ангид оруулах замаар системтэй сургалтын тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгааг онцолжээ.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
