Мобиком Корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал Кожи Курушима Алтангадас одон хүртлээ

СУРТАЛЧИЛГАА
15 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Кожи Курушима: Юуны өмнө энэхүү нэр хүндтэй Алтангадас одонгоор шагнасанд Монголын ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ бол зөвхөн миний шагнал бус, Мобикомын 1800 гаруй ажилтан 30 жилийн турш харилцаа холбооны салбарт хамтдаа бүтээсэн амжилт, хөдөлмөрийн үнэлэмж хэмээн ойлгож байна.

Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, хүүхэд хамгааллын чиглэлээр “Үдийн цай”, “WASH”, “Хүүхэд бүрд цэвэр ус”, “108 хүүхдийн тусламжийн утас”, “Smart Education” зэрэг олон төсөл, санаачилгыг хэрэгжүүлж ирсэн. Эдгээр ажлууд нь Монгол Улсын хэмжээнд бодлогоор дэмжигдэн, өнөөдрийг хүртэл үргэлжлэн хэрэгжиж байгаад бид баяртай байдаг.

зураг
 

Бид дэлхийн технологийн хөгжлийн хэмнэлтэй хөл нийлүүлэн алхаж, 2G, 3G, 4G сүлжээг үе шаттайгаар нэвтрүүлсний дараа 2025 онд Монгол Улсад 5G үйлчилгээг амжилттай эхлүүлж, дижитал хөгжлийн дараагийн шатанд гарлаа. Үүний зэрэгцээ VOO, MonPay, Sonsy, mobilife зэрэг дижитал платформуудыг хөгжүүлснээр хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг илүү хялбар болгож, олон төрлийн хэрэгцээг нэг дор хангах экосистемийг бүрдүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн Мобиком хиймэл оюун ухаанд суурилсан санаачилгуудыг бүтээгдэхүүн, үйлчилгээ, мөн дотоод үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээний хурд, чанар, дотоод үр ашгийг тасралтгүй сайжруулж байна. Бид AI-д суурилсан дотоод шийдлүүдээр ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлж, автоматжуулалт, өгөгдлийн шинжилгээ, дижитал шийдлүүдийг нэгтгэн үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргах чиглэлд манлайлан ажиллаж байна.

зураг
 

Өнгөрсөн 30 жил Мобикомын хувьд өөрчлөлт, шинэчлэлийн их аялал байлаа. Харин цаашдын он жилүүдэд ч бид хэрэглэгч, харилцагчидтайгаа хамтдаа илүү ухаалаг, илүү хүртээмжтэй, илүү дэвшилтэт ирээдүйг бүтээнэ гэдэгтээ итгэлтэй байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.