• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

"АНУ-ын виз мэдүүлэгчид өргөдлөө үргэлжлүүлэн гаргаж болно. Консулын хэлтэс бүрэн шалгахын тулд хуваариа байнга тохируулдаг"

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Америкийн Нэгдсэн Улс(АНУ) оюутны визийн ярилцлагаа түр зогсоох чиглэлийг өөрийн Элчин Сайдын Яам(ЭСЯ)-дад өгсөн талаар өмнө нь мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дарга Молик Бэрканаг Анги хэлний мэргэшлийн төвийн нээлтэд оролцох үеэр нь монгол оюутнуудад виз олгох асуудал ямар нөхцөлд байгаа талаар тодрууллаа.

Тэрбээр "Трампын засаг захиргаа улсынхаа болон иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд визний үйл явцаар дамжуулан үндэсний аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлын хамгийн өндөр стандартыг баримталж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Визний шийдвэр бүр нь үндэсний аюулгүй байдлын хүрээнд гаргаж буй шийдвэр юм. АНУ-д зорчихоор төлөвлөж буй хүн бүр агентлаг хоорондын аюулгүй байдлын шалгалтаар ордог. АНУ-ын үндэсний аюулгүй байдал эсвэл олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж болзошгүй хүмүүсийг АНУ-д нэвтрэхийг хориглох нь АНУ-ын иргэдийг хамгаалахад чухал ач холбогдолтой.

Төрийн департаментын цагаачлалын бус визний ярилцлагын цаг товлолт нь динамик чанартай. ЭСЯ эсвэл консулын хэлтсийн хүчин чадал нь тухайн газар байгаа өргөдлүүдийг хуулийн дагуу бүрэн шийдвэрлэхэд шаардагдах хугацаанд үндэслэдэг бөгөөд энэ нь АНУ-д аюулгүй байдал, эрсдэл учруулахгүй байхыг баталгаажуулахад чиглэдэг.

2019 оноос хойш Төрийн департамент цагаачлалын болон цагаачлалын виз мэдүүлэгчдээс өргөдлийн маягт дээрх нийгмийн сүлжээний ерөнхий мэдээллээ өгөхийг шаарддаг болсон. Бид өргөдөл хүсэгчдийн талаар боломжит бүхий л мэдээллийг ашигладаг бөгөөд визний төрөл болон байршлаас үл хамааран мэдүүлэгчдийг байнга шалгаж байдаг. Аюулгүй байдлын шалгалт нь өргөдөл гаргах үеэс эхлэн визний шийдвэр гарч визний хүчинтэй байх хугацааны турш үргэлжилж, тухайн хүн АНУ-д зорчих эрхтэй хэвээр байгаа эсэхийг баталгаажуулдаг.

Виз мэдүүлэгчид өргөдлөө үргэлжлүүлэн гаргаж болно. Консулын хэлтэс өргөдөл бүрийг бүрэн шалгах хангалттай хугацаа гаргахын тулд хуваарьдаа байнга тохируулга хийж байгаа" гэж хариуллаа.