Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Ойрын хавьтал 56, Нэг хаалга-Нэг шинжилгээнээс хоёр, нийт 58 тохиолдол шинээр бүртгэгдсэн"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийгдсэн COVID-19-ийн шинжилгээний дүнг ХӨСҮТ-өөс танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улсын хэмжээнд өчигдөр 38,450 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 58 хүнд халдвар илэрсэн. Үүний хоёр нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс  илэрсэн.

56 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээгээр илэрлээ. Ингэснээр Улаанбаатарт хотын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,513 болсон. Харин улсын хэмжээнд гарсан кластер өвчлөлийн голомтод 1,839 тохиолдол батлагдсан. 

Сүүлийн 24 цагт 29 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. 

Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодод бүртгэгдсэн нийт 2,351 тохиолдол байгаагийн 71.5 хувь нь эдгэрсэн байна" гэв.

Коронавирусийн халдвар авсны улмаас 621 эмчлэгдэж байна. Биеийн байдлаар нь ангилбал

  • маш хүнд 1
  • хүнд 4
  • хүндэвтэр 80
  • хөнгөн 536 хүн байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв.

ВИДЕО:

https://fb.watch/3Ei-wu-oFa/

COVID-19-ийн өмнө нь батлагдсан 2,293 тохиолдол:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.