Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

2021.02.06: 61 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 1,989 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.02.06/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/2880847815482155

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Монгол Улсад нэг өдрийн дотор коронавируст халдварын хамгийн олон тохиолдол буюу 61 тохиолдол бүртгэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд бүгд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс болон халдвар голомтолж гараад буй газруудтай холбоотой аж.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,989 боллоо. Үүнээс 1,449 хүн эдгэрээд байгаа бол 527 хүн эмчлэгдэж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.