Тэгш, сондгой хязгаарлалтад орж 14 хоног автомашинаа унаагүй иргэдэд 3,836-19,180 төгрөгийг буцаан олгох тооцоолол гарчээ
Өнөөдөр товлогдоод буй НИТХ-ын ээлжит хуралдаанаар 19 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор "Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээ" тогтоолын төсөлд өөрчлөлт тухай асуудал байна.
COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтад орж, 14 хоног машинаа унаж чадаагүй иргэд, ААН-ийн ирэх оны авто зам ашигласны төлбөрөөс хэдэн төгрөг хасах тооцооллыг гаргажээ.
Тодруулбал нийслэлийн хэмжээнд 2026 оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 744,246 авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс дугаарын хязгаарлалтад хамрагдах 720,122 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог байна.
Харин уг хөнгөлөлт дипломат байгууллага, тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглах зөвшөөрөлтэй, байлдааны болон тусгай зориулалтын, “тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, нийтийн тээвэр, хүүхэд зохион байгуулалттайгаар тээвэрлэсэн болон ажилчдын автобусанд хамаарахгүй аж.
Уг тогтоол нь иргэн, ААН-ийн төлсөн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санхүүгийн зохицуулалт учир автомашины улсын дугаарын хязгаарлалтыг цуцалж байгаа хэрэг биш гэдгийг төсөлд дурджээ.
Тогтоолын төслийг дээрх байдлаар, эсвэл өөрчлөлт оруулах эсэх эцсийн шийдвэрийг НИТХ-ын төлөөлөгчид гаргаж, батлах юм байна.
Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээ:
|
д/д |
Тээврийн хэрэгслийн ангилал |
Төлбөрийн хэмжээ (төгрөгөөр) |
|||
|
Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс жилд 1 удаа |
Нийслэлд бүртгэлгүй тээврийн хэрэгслээс зорчсон тухай бүр |
||||
|
48 цагийн дотор |
48 цагаас хойш 24 цаг тутам |
||||
|
1 |
Суудлын тэрэг |
Такси |
150,000 |
1,000 |
5,000 |
|
2 |
Бусад (2000см3 хүртэл) |
100,000 |
|||
|
3 |
2001-3000см3 |
150,000 |
|||
|
4 |
3001-4000см3 |
200,000 |
|||
|
5 |
4001 см3 дээш |
250,000 |
|||
|
6 |
Ачаа тээвэр (даац, тонн) |
1 тн хүртэл |
200,000 |
1,000 |
5,000 |
|
7 |
1-2 тн |
225,000 |
|||
|
8 |
2-3 тн |
250,000 |
|||
|
9 |
3-5 тн |
275,000 |
2,000 |
5,000 |
|
|
10 |
5-8 тн |
300,000 |
|||
|
11 |
8-10 тн |
325,000 |
|||
|
12 |
10-18 тн |
350,000 |
|||
|
13 |
18-24 тн |
400,000 |
3,000 |
5,000 |
|
|
14 |
24 тн-с дээш |
500,000 |
5,000 |
5,000 |
|
|
15 |
Автобус |
15 хүртэл хүний суудалтай |
200,000 |
0 |
0 |
|
16 |
|
15-аас дээш хүний суудалтай |
300,000 |
0 |
0 |
|
17 |
Цистерн |
250,000 |
3,000 |
5,000 |
|
|
18 |
Тусгай |
200,000 |
3,000 |
5,000 |
|
|
19 |
Чиргүүл |
150,000 |
0 |
0 |
|
|
20 |
Механизм |
Тээвэр үйлчилгээний |
300,000 |
5,000 |
5,000 |
|
21 |
Технологийн |
300,000 |
|||
|
22 |
Бага оврын |
150,000 |
|||
|
23 |
Мотоцикл, мопед |
2 дугуйт |
50,000 |
0 |
0 |
|
24 |
3 дугуйт |
50,000 |
0 |
0 |
|
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
