Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт есдүгээр сарын 13-наас дуусгавар болно
Нийслэл хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэл харгалзахгүйгээр авто замын хөдөлгөөнд оролцуулж буй. Энэхүү зохицуулалт Ням гарагт буюу есдүгээр сарын 13-наас дуусгавар болох юм байна.
Ингэснээр ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн хуучнаараа буюу 08:00-20:00 цагийн хооронд тогтоосон бүсчлэлд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж авто замын хөдөлгөөнд оролцуулах журам үйлчилнэ.
- 1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Даваа гараг
- 2, 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Мягмар гараг
- 3, 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Лхагва гараг
- 4, 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Пүрэв гараг
- 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Баасан гарагт 08:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохгүй.
Харин өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцоно
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
