Ш.Энхийн-Од мэргэжлийн замналынхаа анхны тоглолтод оролцлоо
Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны Хөгжлийн лигийн "Osceola Magic" багт Шаравжамцын Энхийн-Од анхны тоглолтод оролцлоо.
Талбайдаа "Oklahoma City Blue" багийн залуусыг хүлээн авсан уг тоглолтод "Шидтэнүүд" хамгаалалт гайхалтай байв. Тэд 23 удаа бөмбөг "хулгайлсан" нь багийн дээд амжилтаар бүртгэгджээ. Ш.Энхийн-Одын хувьд сэлгээнээс талбайд гарахдаа төвийн тоглогчоор оролцсон. Улмаар 5 оноо, 4 самбараас бөмбөг авч, 2 оновчтой дамжуулалт, 2 удаа бөмбөг тасалж, 1 хаалт гүйцэтгэлээ.
Багийн нөхдөөс нь холбогч Ж.Д Дэвисон 26 оноо, хамгаалагч Малаки Бранхам 23 оноо авчээ.
"Osceola Magic" багаас зургаан тоглогч багадаа хоёр удаа эсрэг багийн тоглогчоос бөмбөг салгажээ.
Сайн хамгаалалтынхаа ачаар "Osceola Magic" баг өрсөлдөгчөө 97:89-өөр буулган авчээ. Тоглолтын дараа ахлах дасгалжуулагч Рональд Барреллд мэргэжлийн замналдаа анхны хожлоо авсанд нь баяр хүргэж, тоглолтын бөмбөгийг дурсгал болгожээ.
Өдгөө 43 настай Рональд өмнө нь NBA-гийн "Брүклин Нэтс" болон "Портлэнд Трэйлблазерс" багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
