Зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэн 370.5 тн давс, 86 тн бодис цацаж байна
IKON.MN
Нийслэл хотод цас орсны улмаас зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэн давс 370.5 тн, бодис 86 тн зарцуулан ажиллаж байна.
Өнөө өглөөний 07:00 цагийн байдлаар зам талбайн цасны цэвэрлэгээнд Хот тохижилтын газар болон дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд, гэрээт аж ахуй нэгж байгууллагуудаас нийт 822 хүн хүч 106 машин механизм, 58 бичил төхөөрөмж, 162 үлээх гар төхөөрөмжтэй ажиллаж байгаа юм байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
