Өнөөдрөөс эхлэн дөрөв хоног ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх төлөв гарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Арваннэгдүгээр сарын 8-11-ний өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Энэ хугацаанд агаарын температур шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна.

Харин өдөртөө нутгийн төв хэсгээр бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндий, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан байх төлөв гарчээ.

Улаанбаатар, Тэрэлж, Багануур орчмоор өнөөдөр их төлөв цэлмэг, 0...+2 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Сануулахад цаг тооны бичигт тэмдэглэснээр арваннэгдүгээр сарын 10-н буюу ирэх долоо хоногийн Мягмар гарагт өвлийн улирал эхэлнэ.