Арваннэгдүгээр сарын 10-ны Мягмар, 26-ны Пүрэв гарагт бүх нийтээр АМАРНА

Н.Эрхбаяр, iKon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Арваннэгдүгээр сард бүх нийтийн амралтын хоёр өдөр тохиож байна. 

Тодруулбал энэ сарын 10-ны Мягмар гарагт Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохионо. Энэ сарын 26-ны Пүрэв гарагт Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ой тохиох юм.

Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг.

Монгол бахархлын өдөрт зориулсан "Чингис хааны цом"-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 10-ны Мягмар гарагт болох бол Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 26-ны Пүрэв гарагт Монгол бөхийн өргөөнд тус тус зохион байгуулагдана.