Заавал туршиж үзэх Юнивишнийн апп-ууд
Чөлөөт цагийг тань илүү хөгжилтэй, сонирхолтой болгох апп-ууд Юнивишнд байдаг гэдгийг та мэдэх үү? Та Юнивишнийн Apps & Games цэс дэх төрөл бүрийн апп-уудаас өөрт таалагдахыг туршаад үзээрэй.
Ингээд танд тус цэсэд багтсан сонирхолтой апп-уудаас санал болгоё.
1. Караоке апп
Хэрвээ та дуулах дуртай бол Юнивишнийн караоке апп-ийг ашиглан гадаад болон дотоодын 7000 гаруй дуунаас сонгон дуулах боломжтой. Хэнтэй ч микрофон булаацалдахгүй гэртээ хүссэнээрээ дуулахыг хүсвэл заавал туршаад үз.
2. Спорт апп
Спортын хорхойтнуудад зориулсан тус апп-ийг ашигласнаар гадаад, дотоод лигийн тоглолтуудыг үзэж, тэмцээнтэй холбоотой мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломжтой. Түүнчлэн лиг тус бүр өөрийн онцлог функцүүдтэй гэдгээрээ давуу талтай. Тухайлбал:
- Үндэсний дээд лиг: Тоглолтыг 8 өөр камерын өнцгөөс сонгон үзэхээс гадна 4K чанартай шууд дамжуулалтыг хүлээн авч үзэх боломжтой.
- Английн Премьер лиг: Тоглолтуудыг 4K нягтаршилтай үзэж, мэргэн буучдын жагсаалттай танилцах, тойм үзэх зэрэг функцүүдтэй.
- NBA: Сагсан бөмбөгийн сонирхолтой, гал гарсан тоглолтуудыг цаг алдалгүй, шууд дамжуулалтаар үзэх боломжтой.
“Спорт апп он дуустал 80% OFF урамшуулал зарлажээ. Тиймээс та энэхүү урамшууллыг алдалгүй, яг одоо туршаад үзээрэй.”
3. Нууц өрөө
Насанд хүрэгчдэд зориулсан контентуудыг Нууц өрөө апп-аас үзээрэй. Эцэг эхийн хяналтын кодтой тул санаа зовох шаардлагагүй, хүссэн контентоо үзэх боломжтой.
4. HBO Max
Юнивишн болон HBO Max бүртгэлээ холбоод зурагтаараа дэлхийн шилдэг стрийминг платформыг шууд үзэх боломжтой апп.
5. Univision GO
Зурагтаасаа холдсон ч гар утсандаа Univision GO апп татаад дуртай контентоо Монгол орны хаанаас ч үзээрэй. Univision GO апп-ийг 11-р сарын 30-ныг дуустал 2000₮-өөр идэвхжүүлэх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
