Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарна

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарах талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

2026 оны 11-р сарын 10-14-нийг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв: 

Хур тунадас: 

  • 12-нд Баян-Өлгийн ихэнх, Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун сумдын нутгаар 0.0-1.0 мм,
  • 13-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Завхан, Ховдын зарим сумд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн хойд, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд Алтайн уулсаар, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

13-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ

Агаарын температур: 

  • Ихэнх нутгаар дулаарч
  • шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12...-17 градус хүйтэн,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...+1 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн,
  • өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -2...-7 градус хүйтэн, 
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус,
  • Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус,
  • бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.
  • 13-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ.