ҮЙЛ ЯВДАЛ: Нүүдлийн зам уу? Нүүрсний зам уу хэлэлцүүлэг болно
Төрийн ордонд
10:00 цагт АН, МАН, ХҮН-ын бүлгийн хуралдаан болно.
Хангарди танхимд
10:00 цагт НИТХ-ын хурал болно.
Галлерей Улаанбаатар Urguu ballroom танхимд
11:00-14:00 цагт "Нүүдлийн зам уу? Нүүрсний зам уу" хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгээр Тост Тосонбумбын нуруу, Говь-Гурвансайханы нутаг дахь амьтдын бэлчээр сэлгэлтийг тасалж буй замуудын талаар хэлэлцэнэ.
Өргөө-1 кинотеатрт
11:00 цагт Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан "Тусгаар тогтнол: Бошиг сахигч" киног дуун тайлбартайгаар хүргэнэ.
АТГ-ын "Олон нийтийн төв"-д
11:30 цагт АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсгийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.
“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт 11 сарын 11-18 хүртэл талбайн урд "Дуугүй суусаар залхлаа" уриатай "Сандалтай хэлэлцүүлэг"нэртэй иргэдийн тайван хэлэлцүүлэг хийх тухай мэдээлэл хийнэ.
11:30 цагт Ард нийтийн санал асуулга хөдөлгөөн зохион байгуулах хурлын төлөөлөгч бүртгэх асуудлаар мэдээлэл хийнэ
12:00 цагт "Ирксиб строй" ХХК-иас Богд банк 1,3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт "Үнэлэмжийн хөгжил" ТББ, “Их засаг” ИС, “Хүмүүнлэгийн ухааны их сургууль” хамтран: “Оюутан найраг” анхдугаар наадмын албан ёсны нээлтийн тухай мэдээлэл хийнэ.
13:00 цагт Монголын кино урлагийн уран бүтээлчид, салбарын төлөөллөөс Ерөнхий сайд Н.Учралд хамтын шаардлага хүргүүлэх тухай мэдээлэл хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
