Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүс, "Элизабет" хотхон, "Си Жи Эс" эмнэлэгт халдварын нийт 47 тохиолдол бүртгэгджээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд 18,871 сорьцод шинжилгээ хийхэд 47 хүнээс коронавирус илэрлээ. 47 тохиолдлын дийлэнх нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүс байна. Шинээр гарсан голомтуулдыг танилцуулбал, 

  • "Элизабет" хотхонд дөрвөн тохиолдол илэрлээ.
  • "Си Жи Эс" эмнэлэгт найман тохиолдол бүртгэгдсэн.

Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 2,120 боллоо. Үүнээс 1,546 хүн эдгэрээд байгаа бол 561 хүн эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-476
  • Хүндэвтэр- 80
  • Хүнд- 4
  • Маш хүнд- 1 хүн байгаа юм" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.02.09/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС харах боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/782018696002930

Дотоодын 1,610 халдварыг танилцуулбал /2020.02.09/

  • Улаанбаатар хотод-1,284 /сүүлийн хоногт 47 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Халдвар авсан эрүүл мэндийн  ажилтны тоо 104 /2020.02.09/

  • ХӨСҮТ-32
  • Цэргийн төв эмнэлэг-17 
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27 
  • Говьсүмбэр аймагт-2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
  • "Амгалан" амаржих газрын ажилтан-1

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 2,073 тохиолдол:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.