ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/31-НД НИЙТЛЭГДСЭН
Коронавирусийн батлагдсан тохиолдол 37-гоор нэмэгдэж, нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 1,779 боллоо
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлж байна.
ШУУД ҮЗЭХ:
https://fb.watch/3lREtnQaf9/
Нэгдүгээр сарын 30-ны өдөр улсын хэмжээнд 11.202 хүний сорьцод шинжилгээ хийхэд 37 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1,779 хүрлээ.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Маш хүнд-1
- Хүнд-1
- Хүндэвтэр-65
- Хөнгөн-366 хүн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
