Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

2021.02.09: 47 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 2,120 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.02.09/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС харах боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/782018696002930

"Өчигдөр 18,871 хүний сорьцод шинжилгээ хийхэд 47 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын ихэнх нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлын иргэд байгаа бөгөөд шинээр хоёр голомтод халдвар бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 2,120 боллоо.

Үүнээс 1,546 хүн эдгэрээд байгаа бол 561 хүн эмчилгээнд байгаа" гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.